Dior эрчүүдэд зориулан минимал загваруудаас бүрдэх цуглуулга гаргалаа
"Essentials"
Dior загварын ордон эрчүүдэд зориулан Essentials хэмээх минимал загваруудаас бүрдсэн цуглуулга танилцууллаа. Цагаан сорочка, сонгодог суурьтай хослол, куртка, нэхий хүрэм, жийнсэн хослол, савхин хүрэм, Dior-ийн монограмм хээтэй цүнх зэрэг загварын ордны бэлгэ тэмдэг болсон, цэмцгэр өнгө аяс шингэсэн, шүүгээнд зайлшгүй байх ёстой загварууд цуглуулгад оржээ. Түүнчлэн B23 загварын кет, B22 загварын пүүз, морьтны цүнх, үүргэвч, энгэрийн чимэглэл, чагтан товч, түрийвч зэрэг аксесуарууд ч мөн багтсан харагдлаа. Essentials цуглуулга дахь загваруудыг Dior брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.