Миланы эрэгтэй загварын долоо хоног: Ermenegildo Zegna, Jil Sander, Salvatore Ferragamo
Анхаарлаа хандуулна уу
Ermenegildo Zegna
Стефано Пилати Agnona-гаас гарсан хэдий ч Ermenegildo Zegna-д ажилласан хэвээр. Загвар сонирхогчид түүний эмэгтэй цуглуулгыг харалгүй их удсан ч эрэгтэй цуглуулга нь шүтэн бишрэгчдээ тогтмол баярлуулсаар байна. Энэ удаад дизайнер ба түүний баг урьд өмнөхөөсөө илүү дүрсгүй цуглуулга танилцууллаа. Цуглуулгын дийлэнх хувцаснуудыг олон төрлийн хээ, свитер цамцыг хатгамал, өмдөн хослолыг зугаатай малгай чимж байлаа.
Jil Sander
Jil Sander брэндийн бүтээлч захирал Родольфо Пальялунги намрын цуглуулгадаа цэргийн сэдэв сонгож, дийлэнх хувцаснуудыг савхин материалаар урлажээ. Хар ба хаки ногоон өнгө давамгайлсан цуглуулгад хэдхэн саарал өнгийн загвар үзэгдсэн нь нүд сэргэм байлаа. Загвар өмсөгч дан саарал өнгийн савхин өмд, свитер, ороолт, гутал зэргийг хослуулсан нь их дэгжин харагдлаа. Ерөнхийдөө Jil Sander-ын цэргийн сэдэв бусдаас арай өвөрмөц бас гоёмсог болжээ.
Salvatore Ferragamo
Salvatore Ferragamo-гийн эрэгтэй бас эмэгтэй цуглуулгууд үргэлж төгс болдог. Энэ нь мэдээж хэрэг бүтээлч захирал Массимилиано Жорнеттигийн ач юм. Түүний загварууд маш сонгодог хэв маягтай ч, хэзээ ч уйтгартай болдоггүй. Цуглуулгыг харсан хүмүүст өөлөх зүйл бараг л олддоггүй билээ. Энэ удаагийн цуглуулгаас зөөлөн өнгөтэй, хээ угалзтай свитерууд хамгийн ихээр анхаарал татлаа. Ялангуяа зүрх бас загасны дүрстэй свитерууд үнэхээр өхөөрдөм биш байна гэж үү?