Хайх

Жастин О'Ши Brioni-г тэргүүлнэ

Жастин О'Ши Brioni-г тэргүүлнэ

Бүтээлч захирал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид бүгдийн танил, street style од Жастин О’Ши саяхныг хүртэл MyTheresa интернет дэлгүүрийн загварын редактороор ажиллаж байсан билээ. Гэтэл өчигдөр BoF онлайн сэтгүүл түүнийг Brioni брэндийн бүтээлч захирлаар томилогдсон гэх мэдээллийг олонд хүргэлээ

Жастин О'Ши долоон жилийн турш ажилласан MyTheresa интернет дэлгүүрээ саяхан орхихоор шийдсэн. Энэ мэдэгдлээс хойш хэдхэн цаг өнгөрч байтал О'Шигийн шинэ албан тушаал тодорхой болсон юм. Kering группын удирдлагын санаачлагаар Австрали гаралтай залуу Brioni брэндийн бүтээлч захирлаар томилогджээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Жастин О'Ши брэндийн шинэ цуглуулгыг хариуцаж, загвар бүтээдэг болно. Тиймээс тэрээр MyTheresa-д хариуцдаг байсан бараа сонгох, худалдан авах зэрэг үүргээ одооноос ор тас мартаж болох нь. О'Ши-д хувцасны дизайн гаргах туршлага байхгүй ч гэлээ түүний өвөрмөц стиль, street style-ийн алдар нэр зэрэг нь шинэ албан тушаалд нь эерэгээр нөлөөлөх биз ээ. Тэгээд ч тэр олон сая долларын ашиг авчирсан, шилдэг ажилтан байсан туршлагатай билээ.

"Орчин үеийн эрэгтэй хувцасны зах зээл маш онцгой боломжууд нээж өгдөг болсон. Надад ирсэн энэхүү саналыг би удаан бодолгүй, шууд л хүлээж авсан. Brioni-гийн өв уламжлал намайг гайхшруулдаг. Гар урлалын нарийн ажиллагаа, өндөр зэрэглэлийн чанар, баялаг архив гээд энэ загварын ордонд хэрэгтэй бүх зүйл бий" хэмээн Жастин О'Ши сэтгэгдлээ хуваалцжээ.

 

цааш үзэх