Жон Гальяно Maison Margiela-гийн эрэгтэй загварын цуглуулга дээр ажиллаж байна
Одооноос эхлэн
"Одоо манай компани өмнөхөөсөө тэс ондоо болсон бөгөөд дотор нь маш их эрч хүч мэдрэгдэж байгаа. Бид компанийг шинэ түвшинд гаргах чадвартай дизайнер олох шаардлагатай байсан. Учир нь үүсгэн байгуулагч Мартин тухайн үедээ загварын салбарын дүрмийг өөрчилж чадсан нэгэн шүү дээ" хэмээн брэндийн шинэ амьдралын тухай Россо ярьлаа. Одоогоор Гальяно загварын салбарт хэр их өөрчлөлт оруулж чадах нь тодорхоогүй байгаа ч тэр Мартин Маржелагийн үүсгэсэн загварын ордныг өөрчилсөн нь гарцаагүй юм.
Өөрчлөлтүүд үүгээр дуссангүй. Ренцо Россогийн хэлснээр Гальяно эрэгтэй цуглуулга дээр ажиллаж эхэлсэн бөгөөд түүнийгээ 2016 оны дундуур танилцуулах гэнэ. Өмнө нь бүтээлч захирал эрэгтэй цуглуулгад төдийлөн анхаарал хандуулдаггүй байсныг бид бүгд сайн мэдэх билээ. Түүнээс гадна 2017 онд Гальяногийн Maison Margiela-д зориулсан сүрчиг худалдаанд гарах аж.
Россо мөн компанийн ашиг орлогын талаар өгүүлжээ. Түүний мэдэгдсэнээр Жон Гальяно ирснээс хойш компанийн борлуулалт 30%-аар өссөн байна.