1990-ээд оны гол супермоделиуд Майлз Ладины дуранд
Загвар өмсөгчдийн алтан үе
1980-аад оны сүүл ба 1990-ээд оны эхэн үеийг хамрах супермоделиудын эрин үе үнэхээр онцгой байсан. Энэхүү алтан үед цөөн хэдэн загвар өмсөгчид бүх гол загварын долоо хоногуудыг удирдаж, хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр гардаг байлаа. Магадгүй ийм үе түүхэнд дахин хэзээ ч давтагдахгүй байх.
Тухайн үед алдрынхаа оргилд явсан зурагчин Майлз Ладин тэрхүү супермоделиудын алтан үеийг дурсаж, өмнө нь дэлгэгдэж байгаагүй ховор бүтээлүүдээ нэгтгэсэн "Supermodels at the End of Time" нэртэй ном ба зургийн үзэсгэлэн гаргаад байна.
Өмнө нь WWD ба W Magazine гэх нэр хүндтэй сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг байсан Майлз Ладины авсан зурагнууд дээр тэр үеийн хамгийн тэргүүн моделиуд гарсан байгаа. Кейт Мосс, Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд, Линда Евангелиста, Лорен Хаттон, Иман до Кристи Тарлингтон ба Девон Аоки нарын гоо үзэсгэлэнгээ ид цацруулж явсан үеийн зурагнуудыг харахыг хүсвэл Нью-Йорк хотын Station Independent Projects галерейд зохиогдож буй үзэсгэлэнг аравдугаар сарын 30-наас өмнө сонирхоорой.