Хайх

3.1 Phillip Lim-ийн шинэ сурталчилгааны гол дүрд Бутаны оршин суугч бүсгүйчүүд оржээ

3.1 Phillip Lim-ийн шинэ сурталчилгааны гол дүрд Бутаны оршин суугч бүсгүйчүүд оржээ

Бодит байдал

Text: Ө.Тодгэрэл


Зураг: 3.1 Phillip Lim

Филлип Лим өмнө нь гаргасан Romancing Reality сурталчилгааныхаа санааг үргэлжлүүлсэн шинэ бүтээл танилцууллаа. Дурангийн нэг талд зурагчин Вивиан Сассен байсан бол харин нөгөө талд үзэсгэлэнт Бутаны оршин суугчид байлаа

3.1 Phillip брэндийн бүтээлч захирал аз туршихаар шийдэж намар-өвөл сурталчилгааны зураг авалтыг хийхээр Гималайн уулс уруу аялжээ. Хамгийн гол нь тэрбээр стилист, нүүр хувиргагч болон мэргэжлийн загвар өмсөгчдийг энэ аялалдаа авсангүй. Загвар зохион бүтээгч маань итгэлт зурагчин Вивиан Сассенийн хамтаар газар дээр нь загвар өмсөгчдийн сонгон шалгаруулалт явуулжээ. Ингээд үр дүнд нь зураг авалтын гол дүрд Бутаны энгийн оршин суугчид тодорсон байна. 3.1 Phillip Lim шинэ цуглуулгын дорнын сэдэлтэй хувцаснууд өмссөн бүсгүйчүүд нь уулсын оргил, Буддын шашны сүмийн дэвсгэр дээр сайхан зохицсон харагдана. Энэ нь зураг авалт биш харин бодит амьдрал мэт мэдрэмж төрүүлнэ.

цааш үзэх