Хайх

Александр Вангийн бүлэг: Загвар өмсөгчид ба хөгжимчид брэндийн шинэ сурталчилгаанд

Александр Вангийн бүлэг: Загвар өмсөгчид ба хөгжимчид брэндийн шинэ сурталчилгаанд

Хавар-зун 2016

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Alexander Wang-ийн поларойд зураг авалтад Travi$ Scott, Бинкс Уолтон, Элис Гласс, Кайя Гербер, CL, Анна Иверс болон бусад алдартнууд оролцлоо

Бидний зүгээс Instagram сүлжээнд дагаж болох хүмүүсийн жагсаалтыг та бүхэнд хүргэдэг бөгөөд саяхан энд @wangsquad нэртэй нууцлаг, шинэ хуудас нэмэгдсэн байгаа. Бидний олж мэдсэнээр Александр Ванг Оливье Рустены зохион байгуулсан #BalmainArmy төслөөс санаа авч, өөрийн гэсэн алдартнуудын бүлэг үүсгэхээр шийджээ. Тэр хавар-зун 2016 цуглуулгынхаа сурталчилгаанд зориулж брэндийг үүсгэн байгуулагдсанаас нь хойш дэмжсээр ирсэн олны танил 21 уран бүтээлчийг цуглуулж, зураг авалт хийсэн байна. Тодруулбал Travi$ Scott, Элис Гасс, Вика Менса, Алуну Фрэнсис, CL, Makkonen, Baauer гэх хөгжимчид, зураач Люсьен Смит, Синди Кроуфордийн охин Кайя Гербер, дизайнерын хайртай загвар өмсөгч Анна Иверс, болон Бинкс Уолтон, Иссу Лиш, Лекси Болинг, Ханну Габи, Молли Бэйр, Пейтон Найт гэх зэрэг бусад моделиудын поларойд хэв маягтай зургууд Александр Вангийн шинэ Instagram хуудас дээр нийтлэгджээ.

Дизайнерын шинэ төслийн талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байгаа тул @wangsquad хуудсыг дагаж, шинэ мэдээллээс бүү хоцроорой.

 

цааш үзэх