Александр Вэнгийн adidas Originals-д зориулсан хоёр дахь цуглуулгад ямар загварууд багтсан бэ?
Нийт 27 төрлийн унисекс загвар энэ наймдугаар сард худалдаанд гарна
Alexander Wang ба adidas Originals нарын хоёр дахь хамтарсан цуглуулга тун удахгүй худалдаанд гарах гэж байна. Цуглуулгад унисекс загварын нийт 27 хувцас багтсан бөгөөд бүгд наймдугаар сарын 5-наас эхлэн борлуулагдах болно.
Энэ удаагийн хамтын ажиллагаанд зориулж дизайнер Александр Вэнг дугуйн спорт ба электрон хөгжмөөс бүтээлч санаа аван этгээд загварууд урласан байлаа. Дугуйчны комбинзон, "Alt dimension" бичигтэй юүдэнтэй цамц, дугуйчны бариу шоорт, нүүрний маск ба пүүзээс бүрдэх уг капсул цуглуулгад неон шар, улаан ба хар саарал өнгөнүүд давамгайлжээ.