Хайх

Алена Ахмадуллина Cirque du Soleil-д зориулж тайзны хувцас бүтээнэ

Алена Ахмадуллина Cirque du Soleil-д зориулж тайзны хувцас бүтээнэ

Шинэ жилийн гайхамшиг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Оросод ойр ойрхон тоглолт хийдэг Cirque du Soleil-ын хамт олон өдийг хүртэл оросын гол үлгэрийн дизайнер Алена Ахмадуллинатай хамтарч ажиллаагүй байсан нь гайхмаар юм. Гэхдээ энэ жилээс энэхүү золгүй алдаа засагдах нь ээ

Ид шидийн тайз засалтаараа алдартай Алена Ахмадуллинагийн уран бүтээлийн хэв маяг Cirque du Soliel-той сайхан нийцэх юм шиг харагддаг. Дизайнер бүсгүй улирал бүр тайз дээр шинэ үлгэр бий болгодог нь түүний нэгэн таних тэмдэг болсон юм. Харин одоо тэрбээр Cirque du Soleil-ын уран бүтээлчдэд зориулж тусгай цуглуулга бүтээх гэж байна. Түүний загваруудыг нэгдүгээр сард оросын «Барвиха Luxury Village» концертын танхимд болох шинэ жилийн Joel тоглолтоос харж болно.

Тоглолтод дэлхийн найман улсын нийт 22 уран бүтээлчид оролцох бөгөөд тус бүрдээ нэгээс дээш тооны хувцас солих гэнэ. Гол дүрүүд зохиолын дагуу үлгэрийн болон бодит ертөнцийн дүр бүтээх тул хувцаснууд нь мөн адил тэс ондоо хэв маягтай байх аж. Тиймээс Алена Ахмадуллина нийт 40 төрлийн тайзны хувцас бүтээжээ.

Алена Ахмадуллина Cirque du Soleil-д зориулж тайзны хувцас бүтээнэ (фото 1)Алена Ахмадуллина Cirque du Soleil-д зориулж тайзны хувцас бүтээнэ (фото 2)Алена Ахмадуллина Cirque du Soleil-д зориулж тайзны хувцас бүтээнэ (фото 3)

цааш үзэх