Alexander Wang брэнд логогоо шинэчиллээ
13 жилийн дараа
Celine, Burberry брэндүүдийн араас Alexander Wang брэнд логондоо шинэчлэлт хийлээ. Ингэхдээ бүх үсгийг жижиг болгосон ба үсэг хоорондын зайг багасгаж өгчээ. Үүсгэн байгуулагч ба дизайнер Александр Вэнг шинэчлэгдсэн логог брэндийн Instagram хуудсаар дамжуулан цацсан ба #wangevolution хэмээн товчоор тайлбарласан байна. Та бидний сайн мэдэх том үсгүүдээр бичигдсэн логог Аlexander Wang брэнд 2005 оноос хойш ашигласан юм.
Эргэн сануулахад 2018 оны эхээр дизайнер Александр Вэнг Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцохгүйгээр зургаа болон арванхоёрдугаар саруудад шинэ цуглуулга танилцуулах болсноо зарласан билээ.