Alexander Wang x adidas Originals шинэ цуглуулгаа танилцууллаа
Дөрөв дэх удаагийн цуглуулга
Дизайнер Александр Ванг adidas Originals брэндтэй 2017 оноос эхлэн хамтран ажиллаж, улирал бүр капсул цуглуулга танилцуулсаар ирсэн билээ. Тэгвэл тэдний бүтээсэн дөрөв дэх буюу 2018 оны намар-өвлийн улиралд зориулсан шинэ цуглуулгын зургууд саяхан цацагджээ.
Хөлбөмбөгийн өмсгөлүүдээс сэдэвлэсэн эдгээр загваруудыг бүтээхдээ дизайнер Александр Ванг adidas брэндийн хуучны загваруудаас санаа аван баяжуулжээ. Сурталчилгаанд загвар өмсөгч Анна Эверс тоглосон бол, гэрэл зургийг Брианна Кароцци дарсан байна. AW Bball загварын пүүз, хүрэм, бэлтгэлийн хослол зэрэг нийт 18 төрлийн unisex загваруудаас бүрдэх уг цуглуулга арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн adidas болон Аlexander Wang брэндийн вебсайтууд дээр худалдаалагдахаар болжээ.
Дашрамд дурдахад дизайнер Александр Ванг Uniqlo брэндтэй хамтран дотуур хувцас, майка, футболка зэргээс бүрдсэн бас нэгэн капсул цуглуулга худалдаанд гаргаад байгаа билээ.