Mickey Mouse-ын дүр Coach x Disney цуглуулгад
Поп шүтээн
Coach-ын бүтээлч захирал Стюарт Виверс сүүлийн үед өөрийнхөө цуглуулга бүрдээ ямар нэгэн поп соёлын баатар эсвэл шүтээнийг онцолдог уламжлалтай болоод байгаа. Энэ удаагийн цуглуулгын гол дүрд дэлхийн хамгийн алдартай хулгана болох Mickey Mouse тодорчээ
Coach брэндийн 75 жилийн ойн баярыг тохиолдуулан брэндийн бүтээлч захирал Disney компанитай хамтарч цуглуулга гаргажээ. Энэхүү хамтарсан капсул цуглуулгын гол баатраар Mickey Mouse тодорсон бөгөөд түүний өхөөрдөм дүрс шинэ цуглуулгын хувцас бүрийг чимсэн байна. Уолт Диснейн хамгийн алдартай бүтээл бөгөөд поп соёлын хамгийн том шүтээн болсон Mickey Mouse нь дизайнер Виверсийн бодлоор Coach-д хамгийн төгс тохирсон баатар гэнэ.
Цуглуулгад зөвхөн эмэгтэй гэлтгүй, мөн эрэгтэй загварын цүнх, хүрэм ба футболк багтсан байна.