Хайх

Анхаарлаа хандуулаарай: Retrosuperfutur брэндийн футуристик нарны шил

Анхаарлаа хандуулаарай: Retrosuperfutur брэндийн футуристик нарны шил

“Tuttolente”

Text: Buro.Mongolia


Зураг:

Албан ёсоор зуны улирал эхлээд арав хоног боллоо. Үүнтэй холбогдуулан бүсгүйчүүд, залуучууд та бүгд адь хэдийнэ нарны шилний эрэлд гарчихсан байх. Тэгвэл та Retrosuperfutur брэндийн Tuttolente цуглуулгыг сонирхоод үзээрэй. Энэ загварыг сонгосноор та бусдаас содон харагдах нь гарцаагүй

Италийн Retrosuperfutur брэндийн үндсэн зарчмыг нэрнээс нь шууд ойлгох боломжтой. Брэндийн бүтээлч захирлууд болох Дэниэл ба Саймон Бэкерман нар өөрсдийн загвартаа 1950, 60, 70, мөн 80-аад оны ретро уур амьсгалыг орчин үеийн хамгийн дэвшилтэт технологитой хослуулан оруулдаг. Минимал загвартай, хүнд хэрэгтэй функц ихтэй, маш хөнгөхөн бүтэцтэй Tuttolente нарны шилнүүд нь толин тусгалтай хатуу линз ашиглан гар аргаар хийгдсэн бөгөөд ирээдүй цагийн сансрын аялагчдын хувийн хэрэгсэл мэт дизайнтай болжээ. Шинэ цуглуулгад сонгодог хар өнгөнөөс гадна мөн тод өнгийн толин тусгалтай загварууд багтсан байгаа.

Анхаарлаа хандуулаарай: Retrosuperfutur брэндийн футуристик нарны шил (фото 1)Анхаарлаа хандуулаарай: Retrosuperfutur брэндийн футуристик нарны шил (фото 2)

цааш үзэх