Хайх

Анна Винтур ба Гвинет Пэлтроу нар шинэ сэтгүүл гаргаж байна

Анна Винтур ба Гвинет Пэлтроу нар шинэ сэтгүүл гаргаж байна

Goop нэрээр

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Гвинет Пэлтроу өөрийн Goop блогоор дамжуулан эрүүл амьдралын хэв маягийг идэвхтэй сурталчилдаг. 2008 онд үүсгэн байгуулагдсан түүний блог энэ хугацаанд томоохон амжилтад хүрч чадсан тул Condé Nast хэвлэлийн газрын удирдлага Пэлтроуд төслийн хэвлэгдмэл хувилбарыг гаргахыг санал болгосон байна.

Тодруулбал жүжигчний онлайн төслийн хүрээг тэлэх санааг америкийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур дэвшүүлжээ. "Би Гвинетийг эртнээс мэддэг. Тэр бол маш нарийн мэдрэмжтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой бүсгүй. Түүний Goop төсөл үнэхээр гайхамшигтай. Гвинет Condé Nast гэр бүлд шинэлэг зүйл авчирч чадна гэдэгт итгэлтэй байна" хэмээн Анна сэтгэгдлээ хуваалцлаа.

Албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар Goop-ийн анхны дугаар 2017 оны есдүгээр сард гарах гэнэ. Шинэ сэтгүүл вебсайтын үндсэн сэдвийг үргэлжлүүлж, эрүүл амьдралын хэв маяг, аялал ба загварын талаар өгүүлэх болно.

цааш үзэх