Хайх

Анна Винтур Канье Уэстийн цуглуулгын талаар хэлсэн зүйлээсээ уучлалт гуйжээ

Анна Винтур Канье Уэстийн цуглуулгын талаар хэлсэн зүйлээсээ уучлалт гуйжээ

“Цагаачдын шик”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Саяхан Анна Винтур Сэт Майерсын үдшийн нэвтрүүлэгт оролцож, Канье Уэстийн загварын шоу дээр нулимс дусаасан талаарх хөгтэй явдлаа ярьж өгсөн юм. Тэр энэхүү түүхээ хуваалцаж байх зуураа Yeezy маркийн талаар нэгэн гомдмоор зүйл хэлжээ

Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Канье Уэстийн сүүлийн цуглуулгыг "цагаачдын шик" хэмээн нэрлэснээсээ болж таагүй нөхцөл байдалд ороод байна. Түүний энэхүү үгс зөвхөн Канье Уэстийн шүтэн бишрэгчдийг биш, мөн бусад олон хүний дургүйцлийг хүргээд байна. Учир нь яг одоо олон улсын хэмжээнд цагаачдын асуудал маш хурц буйг хүн бүр мэднэ шүү дээ. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид Винтурын үгсийг янз бүрээр хүлээн авч байна. Зарим нэг нь түүнийг шик гэдэг үг холбож хэрэглэсэн тул үүнд ямар нэгэн муу бодол санаа байхгүй гэж мэтгэлцэж, харин зарим нь Аннаг тун зохисгүй зүйл хэллээ гэж буруушааж байна.

Юутай ч байсан Анна асуудал үүссэн нэн даруй олон нийтээс албан ёсоор уучлалт гуйжээ. Тэр зүгээр ч нэг уучлалт гуйгаад зогсолгүй мөн өнөө цагийн цагаачдын асуудлыг хичнээн чухал болохыг хүлээн зөвшөөрч, түүний үгс энэ асуудалтай ямар ч холбоогүй болохыг тодотгожээ.

цааш үзэх