Хайх

АНУ-ын үндэсний дарвуулт онгоцны тэмцээнд зориулсан Louis Vuitton-ы эрэгтэй цуглуулга

АНУ-ын үндэсний дарвуулт онгоцны тэмцээнд зориулсан Louis Vuitton-ы эрэгтэй цуглуулга

33 жил хамтдаа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Louis Vuitton брэнд АНУ-ын үндэсний дарвуулт онгоцны тэмцээнтэй 1983 оноос эхлэн олон жил хамтран ажилласан туршлагатай. Тэд саяхнаас энэхүү эртний түншлэлээ дахин нэг удаа сэргээхээр шийджээ

Америкийн үндэсний дарвуулт онгоцны тэмцээн бол далайн спортын "Ариун тагш" л гэсэн үг. Энэ нь ихэнх дарвуулт онгоцны тамирчдын амьдралынх нь утга учир болсон тэмцээн ажээ. Тэмцээний ялагч болохын тулд эрх чөлөө, эр зориг, уран чадвар ба мэдлэг гэх зэрэг чадваруудыг өөртөө нэгэн зэрэг агуулж байх хэрэгтэй болдог байна. Харин эдгээр чадварууд нь Louis Vuitton брэндийг тодорхойлох гол амин сүнс мөн юм.

"Далбаа гэдэг бол алс холын экспедици зохион байгуулах билгэдэл болдог. Мөн шинэ технологи ба орчин үеийн дизайн туршиж үзэх нь манай загварын ордны өв соёлын нэг томоохон хэсэг юм. Үүний ачаар бид үргэлж цар хүрээгээ тэлж, шинэлэг зүйл хайж ажилладаг" хэмээн Louis Vuitton-ы ерөнхийлөгч Майкл Берк ярьлаа. Загварын ордон уг тэмцээнтэй хамтарч ажиллаад өдгөө 33 жил өнгөрч байна. Энэ тэмдэглэлт ойн баярт зориулж тус брэнд Louis Vuitton America's Cup нэртэй шинэ эрэгтэй цуглуулга гаргасан байна. Цуглуулгад гутал, цүнх, үүргэвч, хүзүүний алчуур, чимэглэл зүүлт, нарны шил зэрэг зүйлс багтсан бөгөөд энэ дөрөвдүгээр сард худалдаанд гарах юм байна.

цааш үзэх