Хайх

Asos-ын танилцуулж буй хуримын цуглуулга

Asos-ын танилцуулж буй хуримын цуглуулга

Сүйт бүсгүйн найзуудад зориулсан даашинз бас бий

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Asos онлайн дэлгүүр "Asos Wedding" гэх сүйт бүсгүй ба түүний найзуудад зориулсан шинэ хуримын цуглуулга танилцууллаа.

Уг цуглуулгыг бүтээхдээ дэлгүүрийн дизайнерууд эртний уур амьсгалтай хуримын даашинзнаас санаа авч ажиллажээ. Үүний үр дүнд сонгодог эсгүүрнүүд илүү орчин үеийн шийдэлтэй болсон харагдана.

Харин сүйт бүсгүйн найзуудад зориулсан даашинзууд 1920-иод оны уур амьсгалтай, энгийн загвартай болсон байна. Пастель туяатай эдгээр даашинзууд мөн гар аргаар хийгдсэн нарийн деталиар чимэглэгдсэн нь анхаарал татлаа.

Сануулж хэлэхэд Asos дэлгүүр нь Монгол улс руу хүргэлт хийдэг байгаа. 

цааш үзэх