
Balmain ба Victoria’s Secret брэндүүд хамтарсан дотуур хувцасны цуглуулга гаргана
Оливье Рустены урласан цуглуулга
Victoria's Secret-ийн албан ёсны Instagram хуудас дээр Францын Balmain ордонтой хамтран ажиллах болсон тухай нэгэн зарлал тавигджээ. Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен Victoria's Secret-ийн энэ жилийн загварын шоунд зориулан дотуур хувцаснууд бүтээж, капсул цуглуулга гаргах болно. Сануулж хэлэхэд 2017 оны загварын шоу Шанхай хотноо арваннэгдүгээр сарын 28-нд зохион байгуулагдах юм. Мөн арга хэмжээний шууд дамжуулалтыг CBS телевизээр үзэх боломжтой билээ.
Fashionista вебсайтын мэдээллэж буйгаар #VSxBalmain цуглуулга нь Victoria's Secret брэндийн салбар дэлгүүрүүд болон вебсайт дээр арваннэгдүгээр сарын 29-ноос эхлэн худалдаалагдах аж. Цуглуулгад торон хийцтэй дотуур хувцаснууд ба татуурга маягийн загварууд багтах гэнэ.
Энэ нь Victoria's Secret-ийн хувьд анх удаагаа high fashion брэндтэй хамтарч буй үйл явдал болж байгаа юм.