Хайх

Balmain-ы шинэ цуглуулга Ким Кардашьяны тоглоомын нэгэн хэсэг боллоо

Balmain-ы шинэ цуглуулга Ким Кардашьяны тоглоомын нэгэн хэсэг боллоо

Амжилттай төсөл

Text: Buro.Mongolia


Зураг:

Хоёр хоногийн өмнө Kim Kardashian виртуал тоглоом нэгэн сонирхолтой шинэчлэлт хийлээ. Тоглогчид одооноос эхлэн өөрсдийн баатруудыг Balmain брэндийн шинэ цуглуулгын 20 төрлийн хувцсаар гоёх боломжтой болжээ

Balmain-ы бүтээлч захирал Оливье Рустен 2015 оны сүүлээр Ким Кардашьяны ухаалаг утсанд зориулсан тоглоомын гол баатруудын нэг болсон билээ. Тэр үед дизайнер "Kim Kardashian: Hollywood" тоглоомонд тусгайлан зориулж хэд, хэдэн загвар бүтээсэн юм. Харин хоёр хоногийн өмнө Рустен брэндийн хавар-зун 2016 цуглуулгын хувцаснуудыг тоглоомын санд нэмж орууллаа.

Хамгийн сонирхолтой нь Balmain-ы хувцаснууд Кардашьяны тоглоомын нэгэн хэсэг болсноор брэндийн борлуулалт бодитоор нэмэгдсэн гэнэ. Энэхүү мэдэгдлийг тоглоомыг бүтээсэн Glu Mobile Inc. компани саяхан гаргасан байна. Balmain-ы төлөөлөгчид ч мөн адил ийм төрлийн хамтын ажиллагаа хоёр талд хоёуланд нь маш ашигтай байж, шинэ хэрэглэгчид татах чухал хэрэгсэл болсон гэдгийг бататган хэлжээ. "Бид энэхүү төслийн ачаар худалдан авагчдын сонирхлыг олж мэдэж, шинэ хэрэглэгчдийн анхаарлыг татах боломжтой болдог" хэмээн загварын ордны төлөөлөгч дэлгэрүүлэн ярьсан байна.

Энэ дашрамд дурдахад Ким Кардашьяны ухаалаг утасны тоглоом нь зах зээлд нэвтэрснээс хойшхи хоёр жилийн хугацаанд 45 сая удаа татагдаж, $160 сая долларын орлого авчирсан байгаа.

цааш үзэх