Хайх

Алессандро Микеле оны шилдэг олон улсын дизайнераар тодорлоо

Алессандро Микеле оны шилдэг олон улсын дизайнераар тодорлоо

Тодорхой зүйлийг хүлээн зөвшөөрөв

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Gucci-гийн шинэ бүтээлч захирал Алессандро Микеле оны гол дизайнераар тодорлоо. Үүнийг Их Британийн загварын зөвлөл албан ёсоор бататгаж, British Fashion Awards шагнал гардуулах ёслолын үеэр шагналыг нь гардуулах гэнэ

Gucci загварын ордон бүтээлч захирал Фрида Жаннинийг сольсноос хойш хүссэндээ хүрч, хүн бүрийн анхаарлын төвд орсон билээ. Түүний хүчээр Gucci брэндийг хүчтэйгээр эргэн ирлээ хэмээн бүгд ярьж эхэлсэн. Алессандро Микеле хамгийн анхны цуглуулгаасаа эхлээд загварын ордонд цоо шинэ уур амьсгал оруулж, сэргээж өгсөн юм. Тэрбээр бусад шинэ бүтээлч захирлуудын хувьд үлгэр дуурайлал болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тиймээс Микеле 2015 оны шилдэг олон улсын дизайнераар тодроход гайхах хүн байсангүй. British Fashion Awards шагнал гардуулах ёслол Алессандро Микеле албан ёсоор шагналаа хүлээн авах болно. 
Ийнхүү тэрбээр ерөнхий тэмцээнд оролцох шаардлаггүй онцгой шагналтан болсон байна. Түүнээс гадна Анна Винтур Outstanding Achievement Award шагналыг, мөн Ник Кайт загварын бүтээгч гэсэн тодорхойлолттой Изабелла Блоугийн нэрэмжит шагнал хүртлээ.

цааш үзэх