Хайх

Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна

Байгаль бүтээж, Бодиос урлав

Text: Buro.Retelling


Байгаль эх бидэнд нөхцөлгүй хайр, хамгийн дулаан мэдрэмж, эрчим энергийг харамгүй хүртээсээр иржээ. Дулаахан хэр нь хэрэглээ өндөртэй, биед тухтай байдлаараа шалгарсан бүтээл бол сарлагийн хөөврөөр урласан хувцас юм. Сарлаг нь хагас зэрлэг, хагас бэлчээрийн ховор амьтан бөгөөд сүр жавхлант сарлагийн тоо толгой дэлхийд 15 саяар тоологддог. Монгол орны өндөр уулын хяраар хад асга дунд эрх чөлөөтэй, ая тааваараа бэлчээрлэх сарлагт байгалийн илч тэр чигтээ шингэсэн гэмээр.

Сарлагийн хөөврийн гайхалтай дулаахан, тансаг, зөөлөн, хөнгөн байгалийн онцгой шинжийг улам бүр боловсронгуй болгох арга технологийг Bodios Mongolia брэнд бий болгож чадсан юм. Тийм ч учраас тэд чанар, тав тух, эх дэлхийн тогтвортой байдлыг эрхэмлэгч хэрэглэгчдэд өндрөөр үнэлэгдсээр байна.

Bodios Mongolia 2008 оноос хойш чанартай түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн гинжин хэлхээг амжилттай хөгжүүлэн тогтворжуулж, сарлаг малладаг малчидтайгаа харилцан үр өгөөжтэй хамтран ажилласаар иржээ. Тэдний хамтын ажиллагааны үр дүнд байгальд ээлтэй, натурал, хүний биеийн дулааныг гайхалтай хадгалагч сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнүүд мэндэлсээр байна.

Тэгвэл намрын жиндүү салхи, өвлийн хүйтэн жаварт таныг дааруулалгүй, тав тухтай байлгахын төлөө сарлагийн хөөврөөс сорчлон ялгаж, утсаа бэлдэн, нарийн ухаанаар нямбай бүтээсэн хэзээ ч үл хуучрах, биед эвтэйхэн загваруудаа Bodios Mongolia танилцуулах гэж байна.

НАМАР-ӨВӨЛ 2024 ЦУГЛУУЛГЫН ОНЦЛОГ

Сарлаг өөрөө ихээхэн эрэмгий, дайчин, цовоо цолгин, эрч хүчтэй амьтан. Түүний энэ шинж чанарыг Bodios Mongolia 2024 оны намар-өвлийн загварууддаа тун донжтойгоор шигтгэжээ. Энэхүү цуглуулгын хувьд сарлагийн үндсэн элементүүдийг үсэрхэг, цацган байдлаар загвартаа тусгахын зэрэгцээ байгалийн тайвшрал, органик байдлыг мэдрүүлэгч онцгой увдистай sage green буюу ногоон саарал өнгийг илүүтэй онцолсон харагдлаа. Мөн энэ оны тренд өнгөнүүдэд багтсан сарлагийн хөөврийн үндсэн өнгө болох шоколадан бор, Монголын өвлийг илтгэх ноолуурын натурал цагаан болон ногоон саарал өнгийг Bodios Mongolia 2024 оны намар-өвлийн загвартаа түлхүү оруулсан байна. Түүнчлэн тэд кэбель сүлжээснүүд болон гар сүлжмэл деталиар баялаг эгэл тансаг загварууд, цацаг, унжлагатай үл ялиг бохо уур амьсгалтай загварууд урлаж улирлын үндсэн чиг хандлагуудад нийцсэн хэр нь хэзээ ч моданаас гарахгүй үнэ цэнтэй цуглуулга бүтээжээ.

Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 1)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 2)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 3)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 4)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 5)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 6)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 7)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 8)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 9)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 10)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 11)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 12)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 13)
Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 14)

АРГА ХЭМЖЭЭ

Bodios Mongolia брэндийн намар-өвлийн шинэ загварыг танилцуулах VIP арга хэмжээ 2024 оны 10-р сарын 12-ны 18:30 цагт, On’n Off Production House-т зохиогдоно.

Та бүхэн 8811-3348 дугаарт холбогдон арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Bodios Mongolia брэнд 2024 оны намар-өвлийн шинэ цуглуулгаа танилцуулна (фото 15)

Facebook: Bodios Mongolia 

Instagram: @bodiosmongolia

цааш үзэх