Хайх

BTS хамтлаг Louis Vuitton брэндийн загварын шоунд оролцоно

BTS хамтлаг Louis Vuitton брэндийн загварын шоунд оролцоно

Загварын салбарыг ч мөн байлдан дагуулж байна

Text: Buro.Mongolia


Хөгжмийн салбарт ноёрхож байгаа BTS хамтлаг Сөүл хотод болох Louis Vuitton брэндийн намар-өвөл 2021 цуглуулгын загварын шоунд оролцохоор бэлдэж байна. Уран бүтээлчид энэ тухайгаа өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Хамтлагийн гишүүд энэ оны дөрөвдүгээр сард тус брэндийн төлөөлөгчөөр сонгогдож шинэ цуглуулгын гоёмсог хувцастай бичлэгэд оролцон шүтэн бишрэгчдээ баярлуулсан билээ. "Бид удахгүй Сөүлд болох Louis Vuitton брэндийн загварын шоунд оролцох болсондоо баяртай байна" хэмээн хамтлагийн гишүүд бичжээ. Харин тус загварын шоунд BTS хамтлаг өөрийн дуугаа толилуулах эсвэл тайзан дээр загвар өмсөж, алхах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Загварын шоу маргааш буюу долоодугаар сарын 7-нд Улаанбаатарын цагаар 18:00 цагт болж өнгөрөх билээ. Та тус шоуг YouTube дээрээс шууд үзэх боломжтой юм. 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх