Хайх

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа

Эх дэлхийн өдөрт зориулан

Text: Бюро 24/7


Burberry брэнд жил бүрийн дөрөвдүгээр сарын 22-ны өдөр тохиодог Эх дэлхийн өдөрт зориулан ахин боловсруулсан материалаар урласан капсул цуглуулга танилцууллаа. "ReBurberry Edit" хэмээн нэрлэсэн шинэ цуглуулгадаа брэндийн хавар-зун 2020 цуглуулгад багтсан 26 загварыг ECONYL® хэмээх ахин боловсруулсан нийлэг материалаар шинэчлэн бүтээжээ. Загасны тор, далай тэнгис дахь хуванцар хаягдлыг ахин боловсруулан гаргаж авдаг ECONYL® нь эргээд байгальд шингэх явц нь хурдан ба ахин боловсруулалтад оруулж болдог байна. "ReBurberry Edit" цуглуулгад тренч цув, парка, нөмрөг, гар цүнх зэрэг  загварууд багтжээ.

Сонирхуулахад Эх дэлхийн өдрийг 1970 оны дөрөвдүгээр сарын 22-ноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн ба энэ өдөр эх дэлхийнхээ ирээдүйн төлөө, хайрлан хамгаалахын төлөө гэсэн уриа, зорилготойгоор тэмдэглэдэг байна.

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 1)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 2)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 3)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 4)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 5)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 6)

Burberry брэнд ахин боловсруулсан материалаар урласан цуглуулга гаргалаа (фото 7)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх