Хайх

Burberry брэндийн борлуулалт 42 хувиар өслөө

Burberry брэндийн борлуулалт 42 хувиар өслөө

2018 оны эхний улирлын үр дүн

Text: Buro.Mongolia


Зураг:

Burberry брэндийн 2018 оны эхний улирлын нийт орлого 173 сая ам.долларт хүрч, өмнөх улиралтай харьцуулахад 42 хувиар өсчээ. Уг өсөлт нь Риккардо Тишиг брэндийн бүтээлч захирлаар томилсон нь тун зөв сонголт болсныг батлан харууллаа.

Риккардо Тиши өнгөрөгч гуравдугаар сард Burberry брэндийн бүтээлч захирлаар томилогдсон даруйдаа анхаарал татам стайлинг, зохиомж бүхий "B Classic" нэртэй цуглуулга танилцуулж, график дизайнер Питер Сэвиллтэй хамтран брэндийн лого болон монограм хээг шинэчилж, загварын салбарт багагүй шуугиан тарьсан юм. Түүнчлэн 2019 оны хавар-зуны цуглуулга шоуны дараа шууд дэлгүүрт тавигдсан ба аравдугаар сараас эхлэн сар бүрийн 17-ний өдөр "B Series" нэртэй шинэ загваруудыг худалдаанд гаргаж байхаар болсон билээ.

Burberry брэндийн гүйцэтгэх захирал Марко Гобетти "Уг өсөлт нь брэндийн хэрэглэгчид, байерууд ба загварын ‘influencer'-үүд Риккардо Тиши болон брэндийн шинэ алсын харааг хэрхэн үнэлж буйг харуулсан үйл явдал боллоо. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн эхний хагас жилийн үзүүлэлт гэдгийг ухамсарлан, уг өсөлтийг үргэлжлүүлэх болно" хэмээн мэдэгдлээ.

Эргэн сануулахад Риккардо Тиши нь Givenchy брэндийг 12 жил хариуцаж ажиллахдаа брэндийг цоо шинэ түвшинд гаргаж чадсан юм. Өнөө цагийн хамгийн алдартай дизайнеруудын нэг Риккардо Тишигийн тухай бидний бэлтгэсэн мэдээг эндээс уншаарай.

цааш үзэх