BURO. Giveaway: Ferragamo брэндийн 3,700,000 төгрөгийн үнэтэй пүүз
Giveaway Day…
Бидэнтэй үргэлж хамт байдаг уншигчдадаа талархлаа илэрхийлэхээр зохион байгуулдаг BURO. Giveaway үргэлжилж байна. Энэ удаагийн Giveaway-д зориулан Италийн алдарт Ferragamo брэндийн 3,700,000 төгрөгийн үнийн дүнтэй пүүзийг нэг азтанд бэлэглэхээр боллоо.
1927 онд нэрт гутлын дизайнер Сальваторе Феррагамогийн үүсгэн байгуулсан Ferragamo загварын ордон бол тансаг итали хийцийн бэлгэ тэмдэг болсон брэнд юм. Дэлхийд сайн чанарын арьсан эдлэл үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Флоренц хотноо байгуулагдсан Ferragamo өнөөдөр тансаг зэрэглэлийн гутал, цүнх, хувцас, сүрчиг болон аксесуар урладаг дэлхийн хамгийн алдартай брэндүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож байна. Үүний нэг шалтгаан нь мэдээж брэндийн урладаг тансаг гутлуудтай нь салшгүй холбоотой. Дизайнер Сальваторе Феррагамо хөлийн эрүүл мэндийг бүхнээс илүү чухалчилдаг нэгэн байсан бөгөөд хөлийн анатомийг нэгд нэгэнгүй судалсны эцэст гоёмсог загвартай хэр нь хамгийн тухтай гутлуудыг урладаг байв. Түүний энэхүү зарчим Ferragamo брэндэд нэвт шингэж, сайхан харагдаад зогсохгүй тухтай мэдрүүлэх эргономик загваруудыг бүтээсээр иржээ.
Тэдний хавар-зун 2024 улирлын цуглуулгад багтсан контемпорари загвартай энэхүү спорт пүүз нь идэвхтэй амьдралын хэв маягтай эрэгтэй, эмэгтэй хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Уг загварыг урлахдаа брэндийн бэлгэ тэмдэг болсон “ганчини” хэлбэртэй зөөлөн ул, сунадаг сүлжмэл даавуу, сайн чанарын арьс гэхчлэн тав тухыг дээд зэргээр хангах хийц болон материалуудыг ашиглан бүтээжээ. Мөн пүүз дээрх бүх нарийн деталийг гар аргаар оёсон гэдгээрээ онцлогтой. Өнгөний хувьд цагаан саарлаас эхлээд тод улаан хүртэлх хэд хэдэн сонголт бий.
Та бүхэн энэхүү Giveaway-д бидний Instagram хуудсаар дамжуулан оролцох боломжтой. Танд амжилт хүсье!
Prestige Brands Mongolia
Утас: 7705 9955
Хаяг: Шангри-Ла Молл, 1 давхар
Facebook: Prestige Brands Mongolia
Instagram: @prestigebrandsmongolia