Хайх

Бюрогийн уншигчид \"Торго\"-ын О.Болдыг 2015 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Бюрогийн уншигчид "Торго"-ын О.Болдыг 2015 оны шилдэг дизайнераар нэрлэлээ

Санал асуулгын дүн

Text: Ж.Чинбат


Монголын фэйшн дизайнеруудын хувьд 2015 он маш идэвхитэй, тэмүүлэлтэй, амжилттай он байсан билээ. Тиймээс бид тэдний бүтэн жилийн турш хийж бүтээснийг хүмүүст эргэн сануулах үүднээс бяцхан санал асуулга уншигчдынхаа дунд явуулсан. Ингээд санал асуулгын дүнг сонирхоцгооё

Монгол хүн үргэлж оргилд байхын төлөө тэмүүлж, нэгд эрэмбэлэгдэх дуртай байдаг нь бидний төрлөх араншин мэт. Гэхдээ загварын сэтгүүл уншигчидтайгаа хамт хамгийн бүтээлчээр ажилласан дизайнеруудыг нэрлэхэд хэн нэгэн нь сүүл мушгилаа гэх ойлголт байхгүй юм. Учир нь санал асуулгад оролцсон дизайнерууд бүгд өөр өөрийн төрөлдөө шилдэг, өнгөрсөн онд маш их хөдөлмөрлөж, өөрийн хүрээндээ үнэлэгдсэн мэргэжилтнүүд билээ.
Арванхоёрдугаар сарын 23-наас эхлэн явагдсан санал асуулгад дизайнер Цоло Мөнх, Michel & Amazonka, Торго нар уншигчдаас хамгийн олон санал авчээ. Торго салоны дизайнер О.Болд, Michel & Amazonka марк хоёрын саналын тоо тун бага зөрүүтэй байсныг дурдах нь зүйтэй.

Бидний зүгээс хамгийн их баярлаж, олзуурхаж байгаа зүйл бол Монголчууд өөрсдийн дизайнеруудынхаа урласан хувцас, гаргасан загвар, бүтээж буй философийг маш сайн ойлгож, хүндэлж, хамгаалдаг болж эхэлжээ. Энэ л бидний хувьд хэн нэгнийг "шилдэг" гэж зарлахаас илүү эрхэм зүйл юм. Дээр нь Монголд хувцас загварын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд маш олон саад бэрхшээл, хүндрэлийг даван туулж өөрсдийнхөө бүтээлийг хэрэглэгчдэд хүргэдэг учраас бид тэдний тухай ярьж, бичиж, хийж бүтээснийг нь марталгүй, нэхэн санаж байх нь дизайнеруудын маань цааш, цаашдын амжилтад нөлөөлөх биз ээ. 
Дашрамд дахин дурдахад энэ санал асуулга ямар нэгэн албан ёсны зүйл биш бөгөөд Бюрогийн сонголтоор нэр дэвшигдсэн Торго, Michel & Amazonka, Цоло Мөнх, ARIUNAA SURI, Monalun, O Couture, S.M.O.K, Futuristic Type, Баярмаа Баярхүү нар болон бусад бүх дизайнерууддаа ирэх 2016 ондоо илүү ихийг хийж бүтээж, урам зоригоор дүүрэн байхыг хүсэн ерөөе. 

 

цааш үзэх