Хайх

Calvin Klein брэнд логогоо өөрчиллөө

Calvin Klein брэнд логогоо өөрчиллөө

Шинэ бүтээлч захирал Раф Симонсын анхны алхмууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Calvin Klein брэнд албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан өөрийн шинэ логог танилцууллаа. Уг зургийг нийтлэхдээ Calvin Klein брэндийн хамт олон "Энэ бол бид загварын ордныхоо гарал үүсэл рүү эргэн очих шийдвэр болсон юм. Бид брэндийн үүсгэн байгуулагчийг хүндэлж, түүний эрхэмлэж байсан үнэ цэнийг дахин сэргээхийг хүслээ" гэх гарчиг хавсруулжээ. Брэндийг тодорхойлох хамгийн гол хүчин зүйлсийн нэг болох логог өөрчилсөн энэхүү шийдвэр нь шинэ бүтээлч захирал Раф Симонсын гаргасан чухал алхам боллоо. Хэрвээ та санаж байгаа бол дизайнер Эди Слиман ч бас анх Saint Laurent-ын бүтээлч захирлаар томилогдохдоо ийм шийдвэр гаргаж, удалгүй брэндэд шинэ амьдрал бэлэглэж амжилтанд хүргэсэн түүхтэй.

Шинэ логоны үсэгний фонт дээр Их Британийн график дизайнер Питер Сэвилл ажилласан байна. Тэр урьд өмнө нь дизайнер Раф Симонсын дуртай Joy Division ба New Order хамтлагуудын цомгийн дизайныг гаргаж байсан туршлагатай юм.

A photo posted by Calvin Klein (@calvinklein) on

цааш үзэх