Хайх

Chanel загварын ордон Парисын Дуурь Бүжгийн Театрт зориулан балетын өмсгөл урлалаа

Chanel загварын ордон Парисын Дуурь Бүжгийн Театрт зориулан балетын өмсгөл урлалаа

Хоёр дах жилдээ

Text: Buro.Mongolia


Намрын улирал айлчилж дэлхийн томоохон дуурь бүжгийн театрууд шинэ улирлын нээлтээ хийсээр байна. Тэдний нэг болох Парисын Дуурь Бүжгийн Театрын шинэ улирлын нээлтийн тоглолт есдүгээр сарын 20-ний өдөр зохион байгуулагдсан ба Chanel загварын ордон нээлтийн тоглолтод зориулан бүжигчдийн өмсгөлийг урлажээ.

Chanel загварын ордон эрт үеэс л балетын урлагийг дэмжин ажилласаар ирсэн ба загвар зохион бүтээгч Коко Шанель 1924 онд бүжиг дэглээч Бронислава Нижинскаягийн "Le Train Bleu" буюу "Цэнхэр галт тэрэг" хэмээх балетын жүжигт зориулан хувцас бүтээж өгсөн байдаг. Түүнчлэн Карл Лагерфельд ч мөн Их Британийн Үндэсний Балет, Монте Карлогийн Балетын Академи гээд хэд хэдэн театруудтай хамтран ажилласан билээ.

Chanel брэнд Парисын Дуурь Бүжгийн Театрын нээлтийн тоглолтыг хоёр дах жилдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд бүтээлч захирал Виржини Виар энэ жилийн тоглолтод зориулан өд болон цэцэгсээр чимэглэсэн урт тютю хормойтой даашинзуудыг бүтээсэн байна. Харин даашинзуудын цэцгэн чимэглэл бүрийг алдарт Lemaire урланд хийжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх