Хайх

Chloé Snow 2015 жижиг коллекци

Chloé Snow 2015 жижиг коллекци

Өвөлд бэлдэж байна

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Chloé-гийн ачаар өвлийн амралт руу явах цүнхээ эртнээс бэлдэж болох нь ээ. Шинэ цуглуулгад идэвхитэй эсвэл тайван амралтын алинд ч тохирох загварууд оржээ

Брэндийн бүтээлч захирал Клэр Уэйт Келлер биднийг өвөл рүү аваачиж байна. Цуглуулгад орсон 1970-аад оны хэв маягтай цанын комбинзон, дулаахан парка хүрэм, зөөлөн ноолууран свитер, ороолт ба малгай, мөн Chloé Georgia цүнх загварлаг бүсгүйчүүдийн өвлийн амралтад төгс тохирох болно. Сурталчилгааны зураг авалтын нүүр царайгаар сноуборд болон цанаар гулгах сонирхлоороо алдартай стилист Вероника Хейлбрюннер тодорлоо. Тэр өөрийн стилийн талаар ярилцлага өгөх болгондоо "хамгийн гол нь надад эвтэйхэн байх хэрэгтэй" хэмээн тодотгодог. Юутай ч цуглуулгын загварууд эвтэйхэн харагдаж байлаа.

Цуглуулгыг одооноос NET-A-PORTER.COM цахим хуудаснаас худалдан авах боломжтой.

Chloé Snow 2015 жижиг коллекци (фото 1)Chloé Snow 2015 жижиг коллекци (фото 2)Chloé Snow 2015 жижиг коллекци (фото 3)Chloé Snow 2015 жижиг коллекци (фото 4)

цааш үзэх