Coachella дээрх хамгийн этгээд төрхийг Рианна бүрдүүллээ
Очир эрдэнэ бүсгүй
"Хөгжмийн фестивалийн хатан хаан" өргөмжлөл шинэ эзэнтэй боллоо. Coachella наадмын эхний гурван хоногийн хөтөлбөрт оролцсон дуучин Рианна Gucci брэндийн намар-өвөл 2017 цуглуулгад багтсан гялалзсан төрхөөр гоёж, хүн бүрийн харцыг булаалаа. Бусад алдартнууд богино топ, цацагтай хувцас, шляп малгай гэх зэрэг уламжлалт загварууд сонгож байхад Рианна уулын болор чулуугаар хийгдсэн кобминзон өмсөж, баяр наадмын уур амьсгалыг бүрэн утгаар нь хэрэгжүүллээ.
Рианнагийн Coachella-д зориулсан хувцаслалтын хамгийн гол онцлог бол асч, гэрэлтсэн нүд гялбам байдал юм. Дуучин бүсгүй яг л тансаг загварын үдшийн даашинзыг жийнсэн шоорттой хослуулсан мэт үнэхээр өвөрмөц харагдаж байлаа. Тэр мөн хувцастайгаа хосолсон толгойн өмсгөл өмссөнөөр дүр төрхийг илүү сэтгэл хөдөлгөм болгожээ. Ингээд хөгжмийн фестивалийн хувцаслалтыг шинэ түвшинд гаргасан Рианна дараа жил ямар төрх бүрдүүлэхийг тэсэн ядан хүлээцгээе.