Дэлхийн хамгийн том зүрхэн хэлбэртэй очир эрдэнэ чулуу хэрхэн хийгдсэн бэ?
Рекорд эвдсэн бүтээл
Дээд түвшний мэргэжлийн ур чадвараар очир эрдэнэ чулуутай ажилладаг Их Британийн Graff үнэт эдлэлийн ордон үүсгэн байгуулагдаад 70 жил болж байна. Тэд энэхүү хугацаанд төрөл бүрийн ховор чулуутай таарч, тэдгээр чулууг хүссэн хэлбэр, дүрсэнд оруулж, бүтээлч хандлага гаргасаар ирсэн. Ерөнхийдөө өнгөрсөн зууны ихэнх хамгийн том үнэт чулуунуудыг Graff ордон л бүтээж байсан.
Үнэт эдлэлийн ордон саяхан бас нэгэн гайхамшигтай бүтээл танилцуулсан нь дэлхийн хамгийн том зүрхэн хэлбэртэй очир эрдэнэ чулуу юм. Энэхүү алмаз нь 357 карат хэмжээтэй бөгөөд Өмнөд Африкийн Лесото улсаас олдсон. Чулууг нийт 18 сарын турш боловсруулж, зассаны үр дүнд 118,78 каратын очир эрдэнэ чулуу бий болжээ.
Энэхүү рекорд эвдсэн чулууг цаашид хаана хадгалах, эсвэл ямар зорилгоор ашиглах нь одоогоор тодорхойгүй байна.