Хайх

Дэвид ба Виктория Бекхэм нар нууцаар хуримын тангаргаа шинэчилжээ

Дэвид ба Виктория Бекхэм нар нууцаар хуримын тангаргаа шинэчилжээ

“Аливаа гэрлэлт хэцүү үетэй тулгардаг. Хамгийн гол нь асуудал бүрийг хамтдаа даван туулах хэрэгтэй”

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Дэвид ба Виктория Бекхэм хоёр гэрлэлтээ батлуулаад 17 жил болж байгаа ч одоо хүртэл шинэхэн хосууд шиг хайр дурлалдаа умбаж байна. Evening Standard сэтгүүлийн мэдэгдэж буйгаар тэд саяхан хуримын тангаргаа нууцаар шинэчилжээ.

"Бид гэрлэснийхээ дараа хуримын тангаргаа дахин шинэчилсэн байгаа. Бүх зүйл маш нууцлаг орчинд болж өнгөрсөн. Тухайн үед манай гэрт зургаан хүн л байсан байх" хэмээн Дэвид BBC телевизийн Desert Island Discs радио нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.

Ярилцлагын үеэр Дэвид мөн харилцааныхаа эхэн үеийг дурсаж, Spice Girls хамтлагийн менежер Викторияг олон нийтийн хараан доор болзоонд явахыг хориглодог байсан тул тэд ихэвчлэн Дэвидын машин дотор сууж ярилцдаг байсан талаар өгүүлсэн байна. Түүнчлэн Дэвид Бекхэмийн хэлж буйгаар хосын амжилттай харилцааны гол нууц нь тэдний гэр бүлийн хүмүүжилд оршдог аж.

"Бидний маш ухаалаг, чанга эцэг эхүүд бид хоёрт амьдралын үнэ цэнийг эртнээс ойлгуулсан. Мэдээж аливаа гэрлэлт хэцүү үетэй тулгарч, чи алдаа гаргах үе байдаг. Гэхдээ хамгийн гол нь тэдгээр асуудлыг хамтдаа даван туулах нь хамгийн чухал юм" гэж Дэвид нэмж хэлжээ.

Дэвид ба Виктория Бекхэм нар нууцаар хуримын тангаргаа шинэчилжээ (фото 1)

Дэвид ба Виктория Бекхэм нар нууцаар хуримын тангаргаа шинэчилжээ (фото 2)

цааш үзэх