Хайх

Semi Nude Art Fashion Show амжилттай зохион байгуулагдлаа

Semi Nude Art Fashion Show амжилттай зохион байгуулагдлаа

DYRBERG/KERN

Text: Ж.Чинбат


Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, үнэт эдлэл, урлагийн бүтээл гурав хослохоороо ямар гайхалтай уур амьсгал төрүүлдэгийг DYRBERG/KERN Mongolia-гийн зохион байгуулсан "Semi nude art fashion show" үзүүллээ

Дани улсын DYRBERG/KERN үнэт эдлэл, гоёл чимэглэлийн брэндийн Монгол дахь төлөөлөгч Супер Рубин компанийн хамт олон маш өвөрмөц загварын шоу зохион байгууллаа. Тэд DYRBERG/KERN брэндийн дизайнерууд 1995 оноос хойш хязгаарлагдмал тоогоор гаргасан цуглуулгын ховор үнэт эдлэлүүдийг хагас нүцгэн моделиудтай хамт танилцуулсан юм. Энэхүү загварын шоу нь маш энтертэйнмэнт уур амьсгалтай болсон бөгөөд модерн бүжигчид, дуучин Э.Энхзол нар тайзан дээр дуулж, бүжиглэж байхад загвар өмсөгчид тайзнаа гарч ирж байлаа.

Загварын шоуны үеэр DYRBERG/KERN брэндийн үнэт эдлэлээс гадна Супер Рубин компанийн захирал Э.Халиун өөрийн шинээр гаргаж буй KHALIUN нэрийн аксесуаруудыг танилцууллаа. Үзэгчид шоуны  сүүлийн хэсэгт бас нэгэн сонирхолтой шийдэл харсан нь загвар өмсөгчид Э.Халиуны зурсан уран зургуудыг тайзнаа барин гарч ирсэн. Дашрамд дурдахад энэхүү шоу нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд урам зориг өгч, "Би ч гэсэн ийм гоё харагдаж чадна шүү дээ" гэх итгэлийг хүмүүст төрүүлэх зорилготой байсан юм.

Semi Nude Art Fashion Show амжилттай зохион байгуулагдлаа (фото 1)Semi Nude Art Fashion Show амжилттай зохион байгуулагдлаа (фото 2)

цааш үзэх