Хайх

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга

Дуу чимээ болон хөгжмийн урсгалуудаас урам авч бүтээгдсэн “Sound” коллекцийг харцгаая

Text: Г.Тэмүүлэн


Загварын ертөнцийн хамгийн сэтгэл догдлом цаг мөч гэж хэлж болох намар-өвлийн улиралд дэлхийн брэндүүд шинэ, сонирхолтой бүтээлүүдээ танилцуулж загварын хорхойтнуудын нүд болоод мэдрэхүйг баясгадаг билээ. Олон улсын зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулж буй ГОВЬ брэндийн хувьд ч мөн адил дэлхийн жишгийн дагуу ээлжит тансаг цуглуулгаа танилцууллаа. “Sound” нэртэй энэхүү цуглуулгыг брэндийн ерөнхий дизайнер Жиоржио Спина амьдралынх нь салшгүй нэг хэсэг болох дуу чимээ, хөгжмөөс урам авч бүтээжээ.

Дуу чимээний долгион нь өөрийн гэсэн давтагдашгүй чичиргээ, хөдөлгөөнтэй байдгийн адилаар тэрээр шинэ цуглууладаа ч мөн өөрийн гэсэн онцгой өнгө аясыг шингээхийг зорьсон байна. Бүр тодруулбал шиврээ бороо, далайн давлагаа, модны шуугиан зэрэг биднийг хүрээлэн буй дуу чимээ болон өөр өөр урсгалын дуу хөгжмөөс урам зориг авч шинэхэн бүтээлүүдээ урлажээ. Цаашлаад цуглуулгыг гурван хэсэгт хуваан, хөгжмийн гурван өөр урсгалыг илтгэх өнгө, силуэт загвараар илэрхийлэхийг хичээсэн байна.


FLOW

Яг л усны намуухан урсгалыг санагдуулам энэхүү коллекци нь минимал хэр нь элегант өнгө аястай даруу тансаг загваруудаас бүрдсэн бөгөөд тайван уур амьсгалыг мэдрүүлэх увдистай New Age хөгжмийн урсгал дээр суурилж бүтээгдсэн. Цагаан шаргал, саарал, бор зэрэг байгалийн монохром өнгөнүүд, сонгодог силуэт зонхилсон тул өдөр тутмын нөхцөл байдлаас эхлээд онцгой тохиолдолд ч хүссэнээрээ загварчилж өмсөх боломжтой. Цаг хугацаа болон аливаа трендэд захирагддаггүй мөнхийн сонгодог энэхүү цуглуулга нь яг л New Age хөгжмийн урсгал мэт тав тух хийгээд үнэ цэнийг мэдрүүлнэ.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 1)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 2)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 3)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 4)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 5)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 6)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 7)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 8)

SENSATIONS

Поп хөгжмийн урсгалыг илэрхийлсэн Sensations цуглуулга нь энэ улирлын загварын тайзуудад зонхилсон тод өнгө, принт, сул эсгүүрээр баялаг хамгийн зугаатай бас тренди загваруудыг багтааснаараа онцлог. Яг л поп хөгжим шиг зугаатай бас зоримог. Бургунди улаан, усан цэнхэр, гич мэт шаргал гэхчлэн улирлын тренд өнгөнүүд нь эрч хүчээр цэнэглэх бол пончо, урт кардиган, даашинз зэрэг төрөл бүрийн загварууд нь нарийн деталь, өнгөний хоршил зэргээрээ харц булаана.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 9)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 10)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 11)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 12)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 13)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 14)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 15)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 16)

GLOW

Электро болон техно хөгжмийн урсгалаас санаа авч бүтээгдсэн бөгөөд тэр ч утгаараа шийдэмгий, анхаарал татахуйц загваруудаас бүрджээ. Жишээ нь хар өнгийг Lurex саатай хослуулан харанхуйд гэрэлтэх мэт эффектийг үүсгэж өгсөн байна. Мөн биеийн галбир тодотгосон шик загваруудаас эхлээд сонгодог эсгүүртэй хослол хүртэлх төрөл бүрийн дэгжин загварууд багтсан тул оффистоо ч, үдэшлэг дээр ч, аль эсвэл оройн зоог барихдаа ч өмсөж болох универсал чанартай.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 17)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 18)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 19)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 20)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 21)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 22)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 23)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 24)

ОНЦЛОХ ЗАГВАРУУД БОЛОН ЭЛЕМЕНТҮҮД


Зузаан драп

ГОВЬ брэнд намар өвлийн цуглуулгадаа зориулан гурван төрлийн драпыг шинээр үйлдвэрлэсэн байна. Эдгээр нь материалын нэхээснээс шалтгаалж илүү зузаан, биетэй болсон тул сэрүүн цаг агаарт тун тохиромжтой. Хэдийгээр илүү зузаан боловч өмсгөл, суултын хувьд биеийн галбирт тааламжтай байдлаар сууж өгөхөөр бүтээгдсэнээрээ онцлог. Түүнчлэн загвар болоод материалын хээ зэрэг нь өдөр тутамд төдийгүй чухал арга хэмжээнд өмсөхөд ч үнэ цэнтэй харагдуулна.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 25)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 26)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 27)

Сүлжмэл цацагтай хүрэм

Бохо шик стиль энэ улирлаас эхлэн зонхилох чиг хандлагуудын нэгээр тодорсон бөгөөд цаашид ч загварын ертөнцөд эрчээ огтхон ч алдахгүй байр сууриа хадгалсаар байх болно. Ялангуяа цацаг, унжлага зэрэг деталиуд нь даашинзнаас эхлээд хүрэм хүртэл хаа сайгүй үзэгдэх төлөвтэй байгаа ба ГОВЬ-ийн шинэ цуглуулгад ч мөн ялгаагүй энэхүү элемент шингэжээ. Эмэгтэйлэг, загварлаг байдлыг улам бүр тодотгох энэхүү сүлжмэл цацагтай богино хүрмийг ноолууран утсаар шийдэн оёмол загвартай хослуулан урласнаараа онцлогтой. Жийнснээс эхлээд даашинз хүртэлх олон төрлийн хувцастай загварчлан өмсөж дүр төрхөө чимж болно.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 28)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 29)

Саатай сүлжмэл загварууд

Шинэ цуглуулгад багтсан сүлжмэл загваруудыг урлахдаа ноолуурын тансаг ширхэгтийг саан утастай хослуулан илүү шинэлэг төрхийг бий болгосон бол сүлжээсний өвөрмөц тоглолт, хагалбар зэргээр загваруудыг баяжуулж, загварын сонирхолтой шийдлүүдийг танилцуулжээ.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 30)

Салдаг цацгийн деталь

Сүлжмэл загваруудын бас нэг онцлог нь хээ болон ханцуйн цацгийн хослол байв. Салдаг цацган ханцуй нь дулаан байлгахаас гадна төрхийг илүү дэгжин харагдуулах агаад тусдаа салдаг учир хүссэнээрээ загварчлан өмсөх боломжийг олгож буйгаараа давуу талтай.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 31)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 32)

Cashmere tote bag

ГОВЬ брэндийн танилцуулсан бас нэгэн шинэ загвар бол ноолууран tote цүнх юм. Тансаг ноолуурыг арьсан материалтай хослуулан бүтээсэн энэхүү цүнх нь ямар ч хувцаслалт дээр зохицох чадвартай, багтаамж сайтай, аль ч улиралд барихад тохиромжтой универсал аксесуар юм.

Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 33)
Элегант, минимал, тренди загваруудыг нэгтгэсэн ГОВЬ брэндийн намар-өвөл 24/25 цуглуулга (фото 34)

GOBI Cashmere

Холбогдох утас: 7004 8888

Facebook: GOBI Cashmere

Instagram: @gobicashmere_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх