Хайх

Victoria’s Secret Эрин Хэдертоныг жингээ хасахыг шаарддаг байжээ

Victoria’s Secret Эрин Хэдертоныг жингээ хасахыг шаарддаг байжээ

Дотоод нууц

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Эрин Хэдертон Victoria’s Secret-ээс гарсан шалтгаанаа тайлбарлалаа. Түүний хэлж буйгаар VS түүнийг жингээ хасахыг шаардсан байна

Нэгэн үе Эрин Хэдертон Victoria's Secret-ийн жинхэнэ од байж, жил бүр зохион байгуулагдах шоунд алгасалгүй оролцож, алдрын оргилд хүрээд байсан билээ. Гэхдээ тэрбээр 2013 онд Victoria's Secret-ээс гарахаар шийдсэн бөгөөд түүнээс хойш гурван жилийн дараа компаниас гарсан үнэн шалтгаанаа олонд дэлгэлээ.

"Миний сүүлийн хоёр Victoria's Secret-ийн шоунд, брэндийн төлөөлөгчид намайг жингээ хасахыг шаардаж байсан. Би тэр үед "Нээрээ гэж үү?" хэмээн дотроо боддог байлаа. Би тэрхүү төгс үр дүнд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөж байсан ч миний бие намайг эсэргүүцэж байгаа мэт санагдаж, би их стрестдэг байлаа. Сүүлдээ би дасгал хийснийхээ дараа гэртээ харьж, урдаа тавьсан хоолоо харахдаа огт идэхгүй байсан нь дээр юм болов уу гэж бодож эхэлсэн" хэмээн супермодел бүсгүй Time Magazine-д өгсөн ярилцлагадаа хуваалцжээ.

Victoria’s Secret Эрин Хэдертоныг жингээ хасахыг шаарддаг байжээ (фото 1)

Эрин 2013 онд зохион байгуулагдсан Victoria's Secret-ийн шоунд бэлдэж байхдаа өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг байсан ч хүссэн үр дүндээ яагаад ч хүрч чадахгүй байсан аж. Эцэст нь тэр шоуны дараа компанийг орхихоор шийдсэн байна. "Би өөрийнхөө биеийг мөн өөрийгөө олон нийтийн өмнө гаргаж, ийм галбиртай байх нь маш амархан мэт жүжиглэж, бүсгүйчүүдийн толгойд буруу ойлголт суулгаж амьдрахыг хүсээгүй. Би эмэгтэйчүүдэд хэрэг болох мэдээллийг нуун дарагдуулахыг хүсэхгүй байна. Би өөрийнхөө хувийн амьдрал болон бардам зангаа золиослож, надтай ижил асуудалтай тулгарч буй бусад эмэгтэйчүүдэд туслахыг хүсч байна" гэж Эрин Хэдертон нэмж хэлжээ.

цааш үзэх