Хайх

Fendi дахин нэг удаа үслэг эдлэлийн кутюр шоу зохион байгуулна

Fendi дахин нэг удаа үслэг эдлэлийн кутюр шоу зохион байгуулна

Haute fourrure

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Карл Лагерфельдийн хэлж буйгаар Францчууд үслэг эдлэл сонирхох нь тун ховор бол Италичууд харин эсрэгээрээ байдаг. Тиймээс долоодугаар сард Fendi-гийн хамт олон “Мөнхийн” хот Ромд үслэг эдлэлийн кутюр шоу зохион байгуулах гэж байна

Fendi загварын ордны анхны кутюр шоу өнгөрсөн жилийн долоодугаар сард Парис хотод зохион байгуулагдсан бөгөөд шоу бараг бүхэлдээ үслэг эдлэлээс бүрдэж байсан. "Haute fourrure" хэмээн нэрлэгдсэн шоу нь газар хүрсэн урттай булга, олон өнгийн үслэг ороолт, үслэг оруулгатай нөмрөг зэрэг нийт 36 төрлийн загвараас бүрдсэн юм. Тухайн үед кутюр шоу маш их амжилт олсон тул Карл Лагерфельд энэ концепцоо үргэлжлүүлэхээр шийдэж, 800 мянган евро бүхий үнэтэй шубануудыг энэ удаад Ромын тайз дээр авчрахаар болжээ.

Fendi ордонд 50 жилийн турш ажиллаж буй Карл Лагерфельд мөн Chanel-ын бүтээлч захирлын албан тушаалыг нэгэн зэрэг хашдаг билээ. Дизайнер эхлээд долоодугаар сарын 3-наас 7-ны хооронд Парис хотод явагдах кутюр загварын долоо хоногийн хүрээнд Chanel брэндийнхээ шинэ цуглуулгыг танилцуулж, харин дараа нь Ром руу нисч, Fendi-гийн үслэг эдлэлийн шоуг олонд толилуулах төлөвлөгөөтэй байна.

Fendi дахин нэг удаа үслэг эдлэлийн кутюр шоу зохион байгуулна (фото 1)

 

цааш үзэх