Хайх

Фредерикке Софигийн романтик аялал Chloé -гийн сурталчилгаанд

Фредерикке Софигийн романтик аялал Chloé -гийн сурталчилгаанд

Намар-Өвөл 2016

Text: Buro.Mongolia


Зураг:

Фредерикке Софигийн тоглосон шинэ сурталчилгаа гарах бүрт бид түүнд улам их дурлаж байгаа. Chloé загварын ордны шинэ сурталчилгаанд ч мөн адил тэр хүмүүсийн сэтгэлийг эзэмдэж чадлаа

Энэ улиралд шаргал үст Софи загварын ертөнцийн бараг бүх сурталчилгаанд оролцож байна. Тэрээр маш хөнгөн, бараг л үлгэрийн дагина мэт дүрүүдийг өөрийн гэнэн цайлган төрхөөрөө амьдрал дээр гаргаж чаддаг. Тео Веннерийн бүтээсэн Chloé брэндийн намрын шинэ сурталчилгаа ч яг ийм болжээ. Зураг авалтыг Италийн Апулия мужид авсан бөгөөд нууцлаг, утга уянгын ба ер бусын зөөлөн уур амьсгалтай болсон байлаа.

"Энэ цуглуулгад эмэгтэй хүн бүрт оршиж байдаг эмзэг ба хатуу гэсэн хоёрдмол чанар маш тодорхой мэдрэгдэж байгаа. Бид энэ гоц үзэгдлийг шинэ сурталчилгаандаа харуулахыг хичээсэн. Тиймээс бид загвар өмсөгчдийг янз бүрийн кино зураг авалтын орчинд байрлуулж, тэдний өөрсдийн хүчийг нь харуулахыг зорьсон. Бидний гол дүрийн бүсгүй маш эрч хүчтэй!" гэж Chloé загварын ордны бүтээлч захирал Клер Вейт Келлер хэлсэн юм.

Фредерикке Софигийн романтик аялал Chloé -гийн сурталчилгаанд (фото 1)Фредерикке Софигийн романтик аялал Chloé -гийн сурталчилгаанд (фото 2)

цааш үзэх