Хайх

Futuristic Type Берлиний альтернатив фэйшн долоо хоногт оролцоно

Futuristic Type Берлиний альтернатив фэйшн долоо хоногт оролцоно

Анхны гараа - BAFW

Text: Ж.Чинбат


Берлин хотноо есдүгээр сарын 23-27 -ны хооронд зохион байгуулагдах Berlin Alternative Fashion Week -д 12 дизайнер оролцох бөгөөд тэдний дотор Futuristic Type гэх танил нэр харагдана

Futuristic Type нэрийн дор шинэ загвар гаргаж буй дизайнер И.Мөнхтуяа Герман улсын Берлин хотноо зохион байгуулагдах "Berlin Alternative fashion week"-д оролцохоор боллоо.

Тэрбээр 30 гаруй загвартай цуглуулгаа энэ 9-р сард танилцуулахаар бэлтгэж байсан бөгөөд одоо ийнхүү бид Берлиний тайзнаас анх харах нь ээ. 

Futuristic Type Берлиний альтернатив фэйшн долоо хоногт оролцоно (фото 1)

Дизайнер И.Мөнхтуяа өөрийн хувцасны онцлогийг "Дээд зэрэглэлийн юм уу эсвэл олон нийтэд зориулсан хувцас биш. Futuristic Type-д агуулагдаж байгаа хэв маяг, уур амьсгал, үзэл бодлыг хүлээж авч, үнэхээр өмсөхийг таашаах хүмүүст зориулсан загварууд" гэж тодорхойлсон.

Берлинд болох энэхүү загварын долоо хоног нь шинэ, залуу дизайнеруудыг гарган ирэх зорилготой. Тиймээс өөрийн гэсэн дүр төрх, утга агуулга, загварын өвөрмөц шийдлүүдтэй Futuristic Type  олны харааг булаан, загварын мэргэжилтнүүдийн анхааралд өртөж, сайн мэдээ дуулгахыг тэсэн ядан хүлээцгээе.

Futuristic Type Берлиний альтернатив фэйшн долоо хоногт оролцоно (фото 2)

 

 

 

цааш үзэх