Хайх

Жанни Версачегийн гэгээн дурсгалд зориулж хүндлэл үзүүллээ

Жанни Версачегийн гэгээн дурсгалд зориулж хүндлэл үзүүллээ

Хэрцгий аллага болсноос хойш 18 жилийн дараа

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Наоми Кэмпбелл, Кристи Тарлингтон, Марио Тестино нар өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулан Жанни Версачед хүндлэл үзүүллээ

1997 оны 7 дугаар сарын 15-нд Парист хувцас загварын цуглуулгаа танилцуулаад долоохон хоносны дараа загвар зохион бүтээгч өөрийн Майами дахь харшийнхаа дэргэд буудуулж амиа алдсан. Энэхүү аймшигт хэргийг америкийн цуврал алуурчин гэгдэх Эндрю Кьюнен хийсэн юм.

Энэ жил Версачегийн хайртай загвар өмсөгчид болон найзууд нь нийгмийн сүлжээгээр дамжуулж түүнийг дурслаа. Хамгийн эхэнд Наоми Кэмпбелл Versace-д зориулан алхаж байсан зургаа тавьсан. Хэдхэн цагийн дараа Марио Тестино Versace-гийн титэм зүүсэн Мадоннагийн хөрөг зургийг тавьж, "Би Жанни Версачег санаж байна. Тэр надад итгэсэн анхны хүн байсан" гэж бичжээ.

A photo posted by MARIO TESTINO (@mariotestino) on

Мөн Кристи Тарлингтоны Instagram хуудсанд "Өнөөдөр Жанни Версачегийн үхлээс хойш 18 жил болж байна. Энэ хүнтэй ажиллаж үзсэнээрээ би их азтай" гэж бичсэн Versace-гийн сурталчилгааны зураг нэмэгджээ.

Загвар зохион бүтээгчийг өнгөрөх үед түүний эзэнт гүрэн 500 сая фунтээр үнэлэгдэж байсан. Жанни Версачегийн харамсалтайгаар хорвоог орхин одсоны дараа загварын ордонг түүний эгч Донателла удирдаж эхэлсэн юм.

Жанни Версачегийн гэгээн дурсгалд зориулж хүндлэл үзүүллээ (фото 1)

 

цааш үзэх