Хайх

Google хамгийн их тренд болж буй Хэллоуины костюмуудыг жагсаалаа

Google хамгийн их тренд болж буй Хэллоуины костюмуудыг жагсаалаа

Нэгдүгээр байранд Харли Квинн

Text: Buro.Mongolia


Google-ийн гаргасан судалгааны дагуу энэ жилийн Хэллоуины баяраар комикс номын баатрууд ноёрхоно

"Suicide Squad" кино энэ жил дэлгэцнээ гарснаас хойш хүн бүр л Хэллоуинаар Харли Квиннийн дүрд хувирна гэх яриа гадуур тархаж эхэлсэн. Тэгвэл Google компани жил бүр гаргадаг "Frightgeist" хуудсаа саяхан шинэчилж, энэ жилийн хамгийн их эрэлттэй байгаа топ 50 хувцсыг жагсаалаа. Уг жагсаалтын эхний хоёр байрыг Харли Квинн ба Жокер эзэлсэн байхаас харах нь ээ гадуур тархсан цуурхал үнэхээр л үнэний ортой бололтой шүү.

Ерөнхийдөө энэ жилийн жагсаалтын дийлэнх хувийг супер баатрын хувцаслалт эзэлсэн тул удахгүй зохиогдох гэж буй Хэллоуины үдэшлэгүүд дээр Wonder Woman, Batman болон Deadpool-ын хувилбарууд маш олноороо үзэгдэх магадлалтай байна.

2016 оны турш хамгийн ихээр хайгдсан хувцаснуудын дунд мөн далайн дээрэмчин, шулам, "Star Wars" киноны баатрууд, Пикачу ба лусын дагина гэх зэрэг дүр төрхүүд багтсан байна. Тэгэхээр энэ жил бусдаас өвөрмөц хувцаслалт ба нүүр будалт сонгохыг хүсвэл жагсаалтын бүрэн хувилбарыг эндээс харж, дүгнэлт хийгээрэй.

Топ хорин костюм

1. Харли Квинн
2. Жокер
3. Супер баатар
4. Далайн дээрэмчин
5. Wonder Woman
6. Шулам
7. Бэтмен
8. Star Wars
9. Алиалагч
10. Динозавр
11. Лусын дагина
12. Пикачу
13. Зомби
14. Минни Маус
15. Deadpool
16. Цус сорогч
17. Poison Ivy
18. Гүнж
19. Минион
20. Ганц эвэрт

 

 

цааш үзэх