Хайх

Jacquemus загварын ордны Net-a-Рorter-д зориулсан капсул цуглуулга

Jacquemus загварын ордны Net-a-Рorter-д зориулсан капсул цуглуулга

Бестселлер загварууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Дизайнер Симон Порт Жакмю анх удаагаа онлайн жижиглэнгийн худалдааны дэлгүүртэй хамтарч, цуглуулга гаргалаа

Өнөөдөр Net-a-Porter онлайн дэлгүүр Jacquemus брэндийн тусгайлан бүтээсэн капсул цуглуулгын каталогийг олонд дэлгэлээ. Цуглуулгад тэгш бус хэмтэй юбка, захтай цамц, сүлжмэл топ, өндөр суудалтай брюк өмд, бэлхүүсээрээ уягддаг пиджак зэрэг Францын загварын ордны үндсэн цуглуулгын бестселлер хувцаснууд багтжээ.

"Брэндийн үндсэн цуглуулга маш хурдан борлуулагдаж дууссан. Тиймээс бид хэрэглэгчиддээ энэ улирлын онцгой загваруудыг дахин нэг удаа худалдан авах боломж олгох үүднээс энэхүү капсул цуглуулгыг гаргалаа" хэмээн Net-a-Porter дэлгүүрийн загварын хэлтсийн захирал Лиза Айкен ярьлаа.

Bleu Blanc нэртэй капсул цуглуулга арваннэгдүгээр сарын 28-нд www.net-a-porter.com вебсайт дээр худалдаанд гарах бөгөөд загваруудын үнэ 115-840 долларын хооронд хэлбэлзэх гэнэ.

 

цааш үзэх