Хайх

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага

Маргааш нээлтээ хийх “Joker” киног үзэхээс өмнө жүжигчний богино хэмжээний ярилцлагыг хүлээн авна уу

Text: Бюро 24/7


Зураг:

Саяхан Венецийн кино наадмын гол шагналыг хүртсэн "Joker" киноны од, жүжигчин Хоакин Феникс Vanity Fair сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаарын гол зочноор уригджээ. Тэрээр сэтгүүлд зориулан богино хэмжээний ярилцлага өгсөн бөгөөд зурагчин Итан Жеймс Гриний дуранд өртсөн байна.

Сануулж хэлэхэд "Joker" кино маргааш буюу аравдугаар сарын 3-нд дэлхийн нээлтээ хийх юм.

Эцэг, эх болон хүүхэд насныхаа тухайд

Хоакины эцэг, эх "Children of God" шашны бүлэглэлийн дагагчид байсан бөгөөд номлогчдын хувиар АНУ-ын өмнө зүг, Венесуэл ба Коста-Рика орнуудаар аялдаг байжээ. Тэд энэхүү аяллынхаа үеэр дөрвөн хүүхэдтэй болсон нь Рейн, Хоакин, Либерти ба Ривер юм. Тухайн үед "Children of God" бүлэглэлтэй холбоотой бага насны хүүхдүүдийг бэлгийн харилцаанд уруу татан хүчирхийлдэг аймшигт гэмт хэргүүд илрээгүй байсан бөгөөд Хоакины эцэг, эх гэмт хэргүүдийн талаар мэдсэн даруйдаа бүлэглэлээс гарахаар шийдэн халаасандаа нэг ч зоосгүй хоцорсон билээ.

"Миний бодлоор эцэг, эх маань идеалистууд тул бүлэглэлийн гишүүд ч бас тэдний үзэл бодол, итгэл үнэмшлийг хуваалцдаг гэдэгт итгэдэг байсан байх. Магадгүй тэд ердөө л аюулгүй орчин, халуун дулаан хамт олныг эрэлхийлж байсан байх" хэмээн жүжигчин хэлжээ.

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 1)

Хэрхэн веган болсон тухайд

Нэгэн удаа Хоакин ах нарынхаа хамт явж байгаад хэдэн загасчдыг маш хэрцгийгээр загас тамлаж байхыг хараад цочирдож байжээ. Тэр үед тэрээр хоол хүнсэндээ хэрэглэдэг загас нь үнэн хэрэгтээ тэр их тамлалтыг үздэг хөөрхийлөлтэй амьтан болохыг ойлгосон аж. Хоакин харсан зүйлээ ээждээ ярихад ээж нь уйлж цаашид гэр бүлээрээ веган болох шийдвэрийг гаргажээ.

Руни Марагийн тухайд

Хоакины ярьж буйгаар "Her" кинонд түүнтэй хамтран тоглосон Руни Мара зураг авалтын үеэр түүнийг үзэн яддаг мэт сэтгэгдэл төрүүлдэг байсан гэнэ. Харин дараа нь тэрээр үнэн хэрэгтээ Рунид таалагддаг байснаа мэдсэн аж.

"Тэр бол миний амьдралдаа анх удаа интернетээс хайж үзсэн эмэгтэй. Бид анх ердөө л хоорондоо харилцан бичилцдэг найзууд байсан".

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 2)

Муу зуршлынхаа тухайд

Өсвөр наснаасаа тамхи татаж эхэлсэн Хоакин тамхинаас гарахын тулд ховстуулах аргыг ч хүртэл туршиж үзсэн боловч түүнд тус болоогүй байна. Гэхдээ тэрээр хэрэглэж буй хоол хүнсэндээ ихээхэн анхаарал хандуулдаг бөгөөд боловсруулсан бүтээгдэхүүнээс хол байж, аль болох эрүүл хоолны дэглэм барьдаг байна. Мэдээж зарим үед тэрээр сэндвич эсвэл ууттай чипс идэж орхидгоо хүлээн зөвшөөрсөн юм.

"Joker" кинонд хамт тоглосон жүжигчин Роберт Де Нирогийн тухайд

"Роберт Де Ниро бол миний хамгийн хайртай Америк жүжигчин. Тэрбээр зураг авалтын үеэр биеэ маш онцгой байдлаар авч явдаг. Түүнд өөрийн гэсэн өвөрмөц хөдөлгөөнүүд бий. Камер түүнийг бичиж байгаа эсэхээс үл хамааран тэрээр зураг авалтын талбар дээр ирсэн л бол биеэ маш мэргэжлийн түвшинд авч явдаг".

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 3)

Жүжиглэлтийн тухайд

"Миний бодлоор жүжигчин бүр аливаа дүрийг гаргахдаа яг л баримтат кинонд тоглож буй мэт тухайн үед тэр хүн юу мэдэрч байсныг харуулж чаддаг байх учиртай".

"Joker" киноны хүчирхийлэлтэй хэсгүүдийн тухайд

"Энэ бол хүнд кино. Хүмүүс киноны хүчирхийлэлтэй хэсгүүдийн талаар маргаан үүсгэж өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нь нэг бодлын сайн хэрэг. Хүмүүс бид үзэгчдийн хувиар аливаа баатрын дотоод ертөнцийг ойлгон сайнаас мууг ялгах чадвартай гэж бодож байна".

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 4)

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 5)

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 6)

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 7)

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 8)

“Joker” киноны гол дүр Хоакин Фениксийн Vanity Fair сэтгүүлд өгсөн ярилцлага (фото 9)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх