Кара Делевинь, Лили-Роуз Депп нар Chanel брэндийн шинэ сурталчилгаанд
Намар-өвөл 2017
Францын Chanel загварын ордон намар-өвөл 2017 улирлын шинэ сурталчилгааны зургуудаа танилцууллаа. Энэхүү сурталчилгаанд дизайнер Карл Лагерфельдын урлагийн тэнгэрүүд болох загвар өмсөгч Кара Делевинь, жүжигчин Лили-Роуз Депп нар оролцжээ.
Chanel брэндийн ретро, футурист, гудамжны өнгө аястай энэхүү цуглуулгад сансрын нисгэгчийн зурагтай "oversize" малгайтай цамц, мөн загварын ордны нэрийн хуудас болсон твид материалтай хүрэм, сувдан зүүлт багтсан байна.