Хайх

Кайя Гербер ба Карл Лагерфельд нар хамтарсан цуглуулга гаргана

Кайя Гербер ба Карл Лагерфельд нар хамтарсан цуглуулга гаргана

Хамтын ажиллагааны хувцас ба аксесуарууд есдүгээр сард худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

WWD сэтгүүлийн мэдээллэж буйгаар Синди Кроуфордын 16 настай охин Кайя Гербер домогт дизайнер Карл Лагерфельдтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал модель ба дизайнер нар хүчээ нэгтгэн хувцас, гутал ба аксесуарын капсул цуглуулга гаргахаар болсон байна.

Хамтарсан цуглуулгад мөн нарны шил ба үнэт эдлэл орно гэдгийг эх сурвалжууд мэдээллээд байна. Лагерфельдын албан ёсны төлөөлөгчид энэ цуглуулгыг "Карлын франц маягийн нарийн мэдрэмж ба Кайягийн бусдыг ховсдох чадварын эв нэгдэл байх болно" хэмээн тодорхойлжээ.

Капсул цуглуулга Karl Lagerfeld x Kaia гэж нэрлэгдэх бөгөөд шинэ загварууд Karl Lagerfeld брэндийн албан ёсны дэлгүүрүүд болон Karl.com вебсайт дээр борлуулагдах болно.

цааш үзэх