Кендалл ба Кайли Женнер нар зургаан хувцасны цуглуулга гаргана
Италийн масс зах зээлийн OVS брэндэд зориулж
WWD сэтгүүлийн мэдэгдэж буйгаар оны хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч Кендалл Женнер ба түүний дүү, Kylie Cosmetics-ийн үүсгэн байгуулагч Кайли Женнер нар италийн масс зах зээлийн OVS брэндтэй хамтран ажиллахаар болжээ.
Женнер эгч дүүс хувцас ба аксесуарын нийт зургаан цуглуулга гаргах гэрээ байгуулсан бөгөөд цуглуулгын загварууд хэсэгчилсэн байдлаар цуврал болон худалдаанд гарах гэнэ. Эхний гурван цуглуулга хавар-зуны улиралд гарах бол, үлдсэн гурав нь намар-өвөл танилцуулагдах юм.
Кендалл ба Кайли нарын анхны загварууд ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийх болно. Мөн цуглуулга Итали, Швейцари ба Австри улсуудын цөөн дэлгүүрүүд болон OVS брэндийн албан ёсны вебсайтаар борлуулагдана.
WWD сэтгүүлийн онцолсноор OVS ийнхүү том хэмжээний гэрээ байгуулснаар олон улсын зах зээлд нэвтрэхийг зорьж байгаа аж. Өмнө нь брэнд зөвхөн италийн дизайнеруудтай хамтарч байсан туршлагатай юм.