Kenzo Нигер улсад зураг авалт хийлээ
Овгийн уламжлалыг агуулсан хавар-зун цуглуулга
Парисын Kenzo загварын ордон хавар-зун 2017 цуглуулгынхаа каталогны зураг авалтыг Нигер улсын өмнөд зүгт оршдог жижиг нийгэмлэгт хийжээ. Загвар өмсөгчдийн үүргийг нутгийн оршин суугчид буюу игбо овгийн төлөөлөгчид гүйцэтгэсэн байна. Харин зураг авалтын үндсэн санаа овгийн уламжлал ба ёс заншил, иргэдийн өдөр тутмын амьдралыг харуулах зорилго дээр төвлөрчээ.
Энэхүү каталог нь Kenzo Folio гэх брэндийн санаачилж буй шинэ хэвлэлийн нэгэн хэсэг болох юм. Kenzo Folio төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл Kenzo-гийн албан ёсны вебсайт дээр дөрөвдүгээр сарын 27-нд гарна.