Хайх

Кейт, Наоми хоёр хөхний хорт хавдрын эсрэг нэгдлээ

Кейт, Наоми хоёр хөхний хорт хавдрын эсрэг нэгдлээ

Марио Тестиногийн хамт

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Кейт Мосс ба Наоми Кэмпбелл нар 1990-ээд онд бий болсон Fashion Targets Breast Cancer төслийн сурталчилгаанд оролцож байсан билээ. Алдарт супермоделиуд 2016 онд дахин нэгдэж, тус төслийн хорь дахь улирлын гол баатрууд боллоо

Fashion Targets Breast Cancer гэдэг нь анх 1996 онд Их Британид байгуулагдсан, хөхний хорт хавдрын эсрэг буяны төсөл юм. Хорин жилийн хугацаанд уг төсөл нийт 14 гаруй сая фунт цуглуулж, олсон бүх мөнгөө хөхний хорт хавдрын судалгаа болон энэ өвчинтэй тэмцэх шинэ арга хайх үйл ажиллагаанд зориулжээ. Түүнчлэн FTBC-ийн ачаар Ralph Lauren Centre for Breast Cancer Research гэх Европын хамгийн том хөхний хорт хавдрын судалгааны төв нээгдсэн байдаг. Төслийн хүрээнд олон сайхан зүйл өрнөж, хорт хавдрын эсрэг тэмцэл урагшилж байгаа ч энэ олон жилийн хугацаанд эрдэмтэд энэ өвчнийг ялан дийлэх арга хараахан олоогүй л байна. Тиймээс Fashion Targets Breast Cancer байгууллагад цаашид хийх ажил маш их хэвээр байгаа юм.  

Кейт, Наоми хоёр хөхний хорт хавдрын эсрэг нэгдлээ (фото 1)

цааш үзэх