Хөлөн дээрээ тогтоцгооё: 15 төрлийн намхан ултай өвлийн гутал
Зууралт сайтай
Өвлийн хүйтэнд, цасаар бүрхэгдсэн хотын гудамжаар өндөр өсгийттэй алхаж яваа цөхрөнгүй бүсгүйчүүд цөөнгүй харагддаг ч гэлээ бид танд аюулгүй байдал мөн загварын трендийг харгалзаж, намхан ултай гутал сонгохыг зөвлөж байна
Өндөр өсгийтэй гутал хөл урт болгож харагдуулдаг хэдий ч энэхүү гоо үзэсгэлэнгийн төлөө өөрийгөө аюулд оруулах шаардлага байгаа гэж үү? Нимгэн цасан доор мөс байгаа эсэх нь мэдэгдэхгүй өвлийн улиралд илүү эвтэйхэн гутал сонгох нь зүйтэй. Бид сүүлийн үеийн трендийн дагуу, мөн хальтирч унахаас тань сэргийлэх 15 төрлийн намхан ултай загварууд сонголоо. Дотортой кет, үслэг гутал, хаваастай "памбагар" гутал, гялтгар болон футуристик чимэглэлтэй гээд өргөн сонголт бий.