Хайх

Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт

Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт

Fendi, Moschino брэндүүдэд зориулж

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Тус бүрдээ бие даан загварын ертөнцийг байлдан дагуулж буй Хадид гэр бүлийн эгч дүүс 2016 оны хамгийн шилдэг моделиуд болсон байгаа. Хүн бүрийн хайрыг татсан, өхөөрдөм атлаа тачаангуй шаргал үст Жижи мөн этгээд дүр төрхтэй, эрхэмсэг бор үст Белла нар дизайнер бүрийн урлагийн тэнгэр, олон сая бүсгүйн шүтээн болж байна. Эгч дүүс загвар өмсөгчид өнгөрсөн онд тун амжилттай ажилласны зэрэгцээ шинэ оноо ч бас шинэлэг төслүүдээр эхлүүлжээ. Тодруулж хэлбэл тэд нэг биш бүр хоёр брэндийн хавар-зун 2017 сурталчилгаанд хамт оролцож, гол дүр гүйцэтгэлээ.

Энэ долоо хоногийн эхээр Fendi загварын ордон эгч дүүсийн оролцсон шинэ сурталчилгааг дэлгэж, зураг авалтыг бүтээлч захирал Карл Лагерфельд өөрийн биеэр хариуцсан болохыг мэдэгдсэн. Харин өчигдөр Moschino брэнд мөн адил Жижи ба Беллаг онцолсон хавар-зун улирлын сурталчилгаагаа танилцуулж, үзэсгэлэнт охидыг дахин нэг удаа анхаарлын төвд орууллаа. Үүнээс харахад Хадидын гэр бүл энэ онд ч бас загварын ертөнцийг давамгайлах бололтой шүү.

Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 1)Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 2)Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 3)Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 4)Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 5)

A photo posted by Bella Hadid (@bellahadid) on

A photo posted by Bella Hadid (@bellahadid) on

Хадид гэр бүлийн ноёрхол: Жижи ба Беллагийн хамтарсан зураг авалт (фото 6)

цааш үзэх