Хайр болон амьдралын утга учрын талаар: Givenchy-гийн видео сурталчилгаа
Хавар-зун 2016
Дэлгэцнээ моделиуд "Энэ бол худалдаж авах боломжгүй зүйл", "Бидний мөрөөддөг амьдрал", "Амьдралын утга учир", "Биднийг бүхэл болгодог зүйл" мөн "Гайхамшигт өвдөлт" гэх зэргээр хайрын тухай өөрсдийн бодлоо хуваалцаж байна. Үүнээс харахад "хайр" гэдэг үгийг нэг тодорхойлолтоор тайлбарлаж болохгүй нь илт. Харин сурталчилгааны хувьд гэвэл зураг авалт хийгдсэн газар бүр Givenchy-гийн хавар-зун цуглуулгын хар-цагаан загваруудад тохируулан сонгогджээ. Түүнчлэн зураг авалтын аргачлал хүртэл маш содон байлаа. Бичлэгийн эхний хэсэг хэвшил болсон загварын кино шиг биш, харин Америк эсвэл Европын урлагийн сургуулийн оюутнуудын баримтат киноны хэсэг мэт харагдана.
Сануулж хэлэхэд бид өмнө нь хаврын сурталчилгаат ажлын залуу ба "ахмад" загвар өмсөгчдийн оролцсон хэд хэдэн зургуудыг хараад амжсан байгаа. Харин бүрэн хувилбарыг одоо хүртэл хүлээсээр байна.